Хандгайтын аманд ой, усны сан бүхий газарт байшин барих гэж байсныг зогсоожээ

Хандгайтын аманд ой, усны сан бүхий газарт байшин барих гэж байсныг зогсоожээ

Хандгайтын аманд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ой, усны сан бүхий газар хориглох үйл ажиллагаа буюу байшин барьж байсан зөрчлийг илрүүлэн, тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн албатай хамтран зөрчлийг шалгажээ.

Экологийн цагдаагийн албанаас Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны байцаагчид шилжүүлэн, дөрөвдүгээр сарын 21-ний өдөр холбогдогч нэр бүхий иргэнд торгууль, нөхөн төлбөр ногдуулж, зөрчлийг арилгуулсан байна. Дөрөвдүгээр сарын 25-нд тухайн байршилд дахин очиж, шалгалт явуулахад дээрх зөрчил гарсан газарт зэргэлдээ орших ой, усны сан бүхий газар хориглох үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ. Уг зөрчилд газар эзэмших гэрчилгээг цуцлах, чөлөөлөх асуудлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж, зөрчлийн хэрэг нээсэн хэмээн Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээлэв.