Увс аймагт гарсан ойн түмрийг бүрэн унтраажээ

Увс аймагт гарсан ойн түмрийг бүрэн унтраажээ

Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Их тостын-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлага Ням гараг/2022.04.24/-ийн 16:30 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн 0311 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 18:16 цагт цурманд оруулж, өчигдөр/2022.04.25/ өглөөний 07:30 цагт бүрэн унтраасан байна.

Эх сурвалж: ОБЕГ