СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр хувийн өмчид гарсан найман галын дуудлага бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр хувийн өмчид гарсан найман галын дуудлага бүртгэгджээ

Өчигдөр /2022.04.25/ хувийн өмчид гарсан найман галын дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд орцны хогийн сувагт хог шатаж байсныг унтраасан байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Одонтын 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Д-ийн амбаар, 5 ханатай гэр, 0.5 га орчим талбайд өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг унтраасан.        

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Х-ийн 15х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн түрээслэгч О-ын 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн-Илч” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Б-ийн 9х12 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 1 давхрын гал тогооны өрөөнд 2 м2 хэмжээтэй хана, хөргөгч шатаж байсныг унтраасан.    

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Баялаг пит” ХХК-ийн малын тэжээл боловсруулах үйлдвэр байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиход 13х15 метрийн хэмжээтэй барилгын яндангийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагын очиход иргэн Э-ын 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.         

Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Л-ын 6х8 хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 11 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Х-ын “Эксел” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж тус тус унтраажээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө