Хоёр жил өнжсөн "Хүүхдийн баяр"-ын арга хэмжээг зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна

Хоёр жил өнжсөн "Хүүхдийн баяр"-ын арга хэмжээг зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна

Цар тахлын улмаас манай улс сүүлийн хоёр жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын арга хэмжээг хийгээгүй. Тэгвэл энэ жилийн зургадугаар сарын 1 буюу Эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хотын даргын захирамж гарчээ.

Хотын даргын захирамжид “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсугай” гэжээ.  Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд 2022 оны зургаадугаар сарын 1-н Лхагва гарагт тохиож байна.