ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болно

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болно

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол зохион байгуулна. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс олонхын санал авсан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Ингээд Хууль зүйн байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны тавдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.