БНСУ-д ажиллахаар 2200 иргэн хэлний шалгалтад бүртгүүлжээ

БНСУ-д ажиллахаар 2200 иргэн хэлний шалгалтад бүртгүүлжээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн систем өчигдөр орой 18.00 цагт хаагдлаа. Системд нийтдээ 2200 хүн бүртгүүлсэн байна. Үүнээс шалгалтад тэнцсэн 355 хүний нэрийг Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулах аж. Шалгалт 2022 оны 05 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 14-ны хугацаанд үргэлжилнэ

Шалгалтад бүртгүүлсэн иргэн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх /ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагаа/ хуулбараар цахим бүртгэлд бүртгэгдсэнтэй адил бичиг баримтыг авч ирнэ. Бичиг баримтаа авч ирээгүй бол шалгалтад оруулахгүй.  Эцсийн хариуг 2022 оны 06 дугаар сарын 24нд дараах хаягуудаар зарлана. 

Үүнд:

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын оноо харах цахим  хуудас: www.eps.go.kr хаягаар орж харах боломжтой гэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.