ШУУРХАЙ: Улаанбаатар-Ховд чиглэлийн зорчигч тээврийн автобус онхолдож, нэг иргэн амиа алджээ

ШУУРХАЙ: Улаанбаатар-Ховд чиглэлийн зорчигч тээврийн автобус онхолдож, нэг иргэн амиа алджээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар  автобус авто замын хажуу руу онхолдож 1 хүн нас барсан тухай дуудлагыг өнөөдөр/2022.04.27/ 05:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож 1 хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байна. 

Эх сурвалж: ОБЕГ