Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" төслийн таван жилийн туршлагад үндэслэн "Ид шидийн орон" жишиг төвийг орон нутагт бүтээх тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарч жишиг төв байгуулах аймгаар Дундговь тодорсон билээ.
Тэгвэл тус аймагт баригдах төслийн зураг гарсан бөгөөд энэ талаар Ч.Ганжавхлан, “Дэмжээд дэмнээд өгөөрэй, бид үргэлж халамж хандив биш зөв систем руу орох гэж байна. Аймгаас газар, дулаан цахилгаан бүх дэд бүтэц, 14 ажилтан цалин урсгал зардал 100 хувь гаргаж цаашид авч явна. Бид Crowdfunding хийж эхний төвийг босгож харуулна” гэжээ.