Хорт хавдараар шаналж буй Б.Тэмүүлэн хүүгийн  аав, ээж Төв талбай дээр бал зарж, хандивын аяан өрнүүлж эхэллээ

Хорт хавдараар шаналж буй Б.Тэмүүлэн хүүгийн  аав, ээж Төв талбай дээр бал зарж, хандивын аяан өрнүүлж эхэллээ

"Цусны цагаан эсийн хорт хавдар”-тай 6 настай хүүд 2 настай дүү нь донор болж чөмөг шилжүүлэх хагалгаанд орж байгаа тул хүүхдүүдийн аав, ээж Төв талбайд хандивын аян өрнүүлж эхэллээ. 

Б.Тэмүүлэн хүүгийн аав, ээж: "Бидний хүү “Цусны цагаан эсийн хорт хавдар” гэсэн оноштойгоор 2019 оноос хойш ЭХЭМҮТ-ийн цусны тасагт химийн хүнд эмчилгээ хийлгэж, эмчийн байнгын хяналтад байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Уг хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй Турк Улсын EMSEY эмнэлэгт 500 сая төгрөгөөр хийх болсон тул та бүхнийг хүүд минь амьдрал бэлэглэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна" гэв.

Б.Тэмүүлэн хүүгийн аав, ээж өөрсдийн гэр орон, зарж болох бүх зүйлсээ зарж, ард түмнээсээ тусламж хүсэхээр Улаанбаатар хотод ирээд байгаа юм. 

Тэд өнөөдрөөс Төв талбай дээр бал зарж, эмчилгээний зардал олох "НЭГ АМЬ НЭГ СЭТГЭЛ" хандивын аяан өрнүүлж эхэллээ.