Улаанбаатарт хотод гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 5.5, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өсжээ.
Хамгийн их өссөн бүтээгдэхүүн нь элсэн чихэр байна. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нэг килограмм нь 3,276 төгрөгөөр худалдаалагдаж байсан элсэн чихрийн үнэ 27-нд 3,651 болж 11.5 хувиар нэмэгджээ. Мөн цагаан будааны үнэ өмнөх долоо хоногоос 4.3 хувиар, өндөг 3.2 хувиар тус тус өсөв. Харин үхрийн ястай махны үнэ 2.1 хувиар буурч, 14,511 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Эх сурвалж: ҮСХ