"Эрлийз адууны тоо нэмэгдэж монгол адуу устах аюул нүүрлээд байна" гэв

"Эрлийз адууны тоо нэмэгдэж монгол адуу устах аюул нүүрлээд байна" гэв

‘’Монгол адуу’’ нийгэмлэгээс  монгол адууны генийг хамгаалах шаардлагатай байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.

"Монгол адуу нийгэмлэг"-ийн тэргүүн, гавьяат эдийн засагч Ч.Улаан: "Бид таван хошуу малыг Үндсэн хуульдаа үндэсний баялаг мөн гэж тунхаглаж төрийн хамгаалалтад байлгахаар хуульчилсан байдаг. Тийм учраас адуу бидний хувьд онцгой амьтан. Адуу анх Монголын тал, нутагт 60 гаруй жилийн өмнө үүссэн гэдгийг олон судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн монголчууд адууг анх гаршуулж, сургаж хүн төрөлхтөнд таниулсан. Гэтэл өнөөдөр монгол адуу "улаан ном"-д орж ховордон устгаж үгүй болох аюул нүүрлэж байгааг үгүйсгэх аргагүй."

"Монгол адуу’" нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Н.Лхагвасүрэн "Манай холбооноос хийсэн судалгаагаар 2000-2019 он хүртэл гадны орны үйлдвэр угсаа нь мэдэгдэхгүй 3802 адуу албан ёсоор манай улсад орж ирсэн бүртгэл байна.  Энэ бол сүргийн эргэлт хийж болохоор ноцтой тоо. Одоогийн байдлаар эдгээр адууны үржилд 900 000 орчим  эрлийз адуу  бий болсон. Монгол улс 4 сая гаруй адуутай, үүний 135000 нь азарга байдаг. Иймд монгол адуу устах аюул нүүрлээд байна." гэж мэдээллээ.

Мөн тэрбээр "Гаднаас адуу орж ирснээс хойш өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй халдварт болон халдварт бус олон өвчин гарч эхэлсэн. Тэдгээр өвчнөөр жилд 4000 адуу зүй бусаар хорогдсон. Монгол адууны генийн судалгааг хийж генетикийг тогтоох шаардлагатай" байна гэж мэдэгдлээ.

Манай улсын хувьд адууны генетик тогтоох тус судалгааг хийх лаборатори, эмч мэргэжилтнүүд болон судалгаа хийхэд шаардлагатай дээж гээд шаардлагатай бүх боломж бололцоо байгаа. Гэвч судалгаа хийх зөвшөөрөл болон санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг аж.

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө