Түймрийн улмаас эхээсээ төөрсөн 2 сартай бамбаруушийг олж өсгөхөөр болжээ

Түймрийн улмаас эхээсээ төөрсөн 2 сартай бамбаруушийг олж өсгөхөөр болжээ

Дөрөвдүгээр 14-25-ны өдрүүдэд гарсан ой хээрийн түймэрт Нөмрөгийн Дархан Цаазат Газар/ДЦГ/ өртжээ. Түймрийн улмаас эхээсээ төөрч, олон хоносон хүрэн баавгайн 2 сартай бамбаруушийг тус газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид олж, асран хамгаалж байна.

Нөмрөгийн ДЦГ нь Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хилийн дагуу Хянганы нурууны баруун хэсгийн нам ба дундаж өндөр уулын ойт хээр, хээрийн мужид оршдог байна. 

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам түүний харьяа тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан захиргаадаас арга зүйн зөвлөгөө мэдээлэл цаг тухайд нь авч 2 бамбаруушийнщг тэжээж эхэлсэн байна. Тамир тэнхээтэй болж ганцаараа бие даан амьдрах чадвартай болохоор нь  байгалд тавих аж.

 

Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам