Монгол арт галерейгаас санаачлан хүүхэд багачуудад зориулсан “Spotlight International Arts” олон улсын соёлын үйл ажиллагааг тавдугаар сарын 1-нд зохион байгуулна.
Энэ үеэр Монгол-Эсгий урлал, АНУ-Хаврыг угтсан цаасан урлал, Чех-Хаврын баярын өндөг будах, БНСУ-Үндэсний малгай, толгойн чимэглэл хийх, Тайвань-Хаврын баярын цаасан урлал, хайчилбар, Франц- цаасан урлал, будаг, Австрали-Цэгэн зураг зэрэг улс бүр өөрийн онцлогийг харуулсан булан ажиллуулах аж.
Өдөрлөг үнэ төлбөргүй болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.