Д.Сосорбарам, Ц.Даваадорж нарыг Япон Улсын "Мандах нар" одонгоор шагнахаар болжээ

Д.Сосорбарам, Ц.Даваадорж нарыг Япон Улсын "Мандах нар" одонгоор шагнахаар болжээ

Япон Улсын засгийн газраас 2022 оны хаврын одон гардуулах гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарласан байна. Тус одонд Монгол Улсаас Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж нар хүртэхээр болжээ. Тэднийг Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж үнэлж "Мандах нар" одонгоор шагнахаар болсон талаар  Японы Элчин сайдын яамнаас мэдээлжээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө