Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд хоёр өдрийн дотор 570 сая төгрөг цугларчээ

Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд хоёр өдрийн дотор 570 сая төгрөг цугларчээ

"Цусны цагаан эсийн хорт хавдар”-тай 6 настай хүүд 2 настай дүү нь донор болж чөмөг шилжүүлэх хагалгаанд орж байгаа тул хүүхдүүдийн аав, ээж Төв талбайд хандивын аян өрнүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд 570 сая төгрөг цугларчээ.

Хүүгийн гэр бүл ирэх долоо хоногийн пүрэв гарагт багтаан Турк улсыг зорихоор бэлтгэл байдлаа хангаж эхэллээ. Хоёр өдрийн хугацаанд Монголын ард түмнээс цугларсан хандив 570 сая төгрөг болсонд хүүгийн гэр бүл талархаж байгаагаа илэрхийллээ.

Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзул: "Хоёр өдрийн хугацаанд бидний төсөвлөсөн хүүгийн минь эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж зуун хувь бүрдлээ. Биднийг дэмжиж тусалсан нийт Монголын ард түмэндээ болон мэдээллийг түгээж өгсөн хэвлэл мэдээлийн байгууллагууд, цахим сайтууддаа маш их баярлаж байна. Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний минь гэгээн цагаан үйл үеийн үед дэлгэрч Монголын минь үрс маш олон болох болтугай гэж ерөөе.

Мөнгө санхүүгийн асуудал зуун хувь шийдэгдсэн тул нэг цагийг ч алдалгүй өнөөдрөөс бичиг баримтаа бүрдүүлж ам бүлээрээ тавуулаа явахаар болсон.Өнөөдөр унагаж байгаа нулимс бол мэдээж баярын нулимс.

Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна. Мэдээж би та бүхнийхээ тус дэмийг үр хүүхдээ эмчлүүлж ирээд эх орноо гэсэн сэтгэлтэй сайн хүн болгож, эх орныхоо төлөө их зүйлийг бүтээсэн хүн болгон ачийг нь хариулна гэж бодож байна. 500 сая төгрөг үнэхээр хүрч болохооргүй тэнгэрийн мэт сонсогдож байсан бол бидний монголчууд нэгдэх юм бол 5 тэрбум түүнээс ч илүүг цуглуулж чадах боломжтой юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ."