Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААРНА

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААРНА

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 3-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас, энэ сарын 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарйн 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.