Булган аймагт гарсан түймэрт нийслэлээс нэмэлт хүч илгээжээ

Булган аймагт гарсан түймэрт нийслэлээс нэмэлт хүч илгээжээ

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар  ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /2022.05.02/ 15:40 цагт Хил хамгаалах ерөнхий газар хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан иргэд 13 морьтой түймрийн голомтод ажиллаж байна. Мөн нэмэлт дуудлагаар гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу нислэг үйлдсэн байна. 

Эх сурвалж: ОБЕГ