Цахилгаан дамжуулах агаарын шугамд шувуу хамгаалах тоноглолыг суурилуулжээ

Цахилгаан дамжуулах агаарын шугамд шувуу хамгаалах тоноглолыг суурилуулжээ

Цахилгааны утас шувуудад үхлийн аюул болдогтой холбоотой Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх ТӨХК зүүн бүсийн зарим аймаг, сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамд дүүжин хэлбэрийн ПС-70 маркийн тусгаарлагч шувуу хамгаалах тоноглолыг суурилуулжээ. 

Улмаар шувууны үхэл хорогдлыг 80 хувиар бууруулсан байна. Ингэснээр цаашид цахилгаан дамжуулах агаарын шугамыг барихдаа “Цахилгаан дамжуулах агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох техникийн шаардлага”-ын дагуу барьж байгуулахаар болжээ.