Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Өнөөдөр\2022.05.07\ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгар баруун өмнөөс секундэд 6-11 метр. 

Өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 12-14 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.