Экологийн цагдаагийн алба Монголын автомастеруудын холбоо болон Монголын пажерогийн холбоотой хамтран мод тарьлаа

Экологийн цагдаагийн алба Монголын автомастеруудын холбоо болон Монголын пажерогийн холбоотой хамтран мод тарьлаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болж байна. Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба Монголын автомастеруудын холбоо болон Монголын пажерогийн холбоотой хамтран өнөөдөр Салхитын аманд мод тарьлаа. 

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын тариалтыг улс орон даяар зохион байгуулдаг. Энэ хүрээнд мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЦЕГ-н Экологийн цагдаагийн албанаас Байгалиа бүтээе аян хүрээнд Монголын автомастеруудын холбоо болон Монголын пажерогийн холбоотой хамтран Салхитын аманд 50 ширхэг мод тарьсан байна.