“Х.Баттулга, А.Гансүх нарыг Европын холбооны хоригт оруулах” мэдээллийг С.Эрдэнэ, Д.Ганбат нар төлөөлөгчийн газарт өгчээ

“Х.Баттулга, А.Гансүх нарыг Европын холбооны хоригт оруулах” мэдээллийг С.Эрдэнэ, Д.Ганбат нар төлөөлөгчийн газарт өгчээ

С.Эрдэнэ, Д.Ганбат нар өчигдөр /2022.05.06/ Европын Холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Аксель Никейз, Төлөөлөгчийн газрын дэд Тэргүүн Марко Ферри нартай уулзаж, “Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчин, иx хэмжээний мөнгийг Монгол Улсын xилээр оруулж ирснийг олон улсын түвшинд шалгаж тогтооx, энэ чиглэлээр Монголын xууль хяналтын зоxиx байгууллагуудтай хамтран ажиллаx шаардлагатай байна” хэмээгээд зарим материалыг хүлээлгэн өгчээ.

Мөн С.Эрдэнэ, Д.Ганбат нар өнгөрөгч долоо хоногт АНУ-ын элчин сайд Майкл С.Клеческитай уулзаж дээрх материалаа мөн хүлээлгэн өгсөн юм.

Харин АНУ, Европын холбооны элчин сайд нарт хүлээлгэн өгөөд байгаа тус мэдээлэл нь “Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарын талаарх мэдээлэл гэж буй. Цаашлаад тэдний мэдээлэлд үндэслэж АНУ, Европын холбооноос Х.Баттулга, А.Гансүх нарт хориг тавьж магадгүй юм. С.Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийхдээ,  “Ерөнхийлөгч асан Х.Баттулга, А.Гансүх нар нь ОХУ-ын томоохон албан тушаалтнуудтай бүлэглэн мөнгө угаасан. Энэ их хэмжээний бэлэн мөнгө хилээр хяналтгүйгээр орж ирээд юунд зарцуулагдсан бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна” гэж мэдэгдэж байсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.