Х.Баттулга, А.Гансүх нарыг АНУ-ын хоригт оруулах мэдээллийг С.Эрдэнэ, Д.Ганбат нар элчин сайдад хүргэж өгчээ

Х.Баттулга, А.Гансүх нарыг АНУ-ын хоригт оруулах мэдээллийг С.Эрдэнэ, Д.Ганбат нар элчин сайдад хүргэж өгчээ

С.Эрдэнэ, Д.Ганбат нар өчигдөр /2022.04.29/ АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Майкл С.Клеческитай уулзаж, “Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ОXУ-аас иx xэмжээний мөнгө оруулж ирсэн энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан байx магадлалтай” гэж үндэслэл бүхий мэдэгдлийг гардуулсан байгаа юм.

Тодруулбал, С.Эрдэнэ, Д.Ганбат нарын дэлгэрэнгүй тайлбарласан гэх мэдээлэлд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарын талаар мэдээлэл байжээ. Цаашлаад тэдний мэдээлэлд үндэслэж АНУ-аас Х.Баттулга, А.Гансүх нарт хориг тавьж магадгүй байнаС.Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийхдээ,  “Ерөнхийлөгч асан Х.Баттулга, А.Гансүх нар нь ОХУ-ын томоохон албан тушаалтнуудтай бүлэглэн мөнгө угаасан. Энэ их хэмжээний бэлэн мөнгө хилээр хяналтгүйгээр орж ирээд юунд зарцуулагдсан бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна” гэж мэдэгдэж байв.

С.Эрдэнийн мэдэгдэл:

-ХИЛЭЭР ГАРЧ, ОРОХДОО АШИГЛАСАН УОК-ЫН ЗӨВШӨӨРӨЛ ХУУРАМЧ БАЙВ УУ-

Тэгвэл Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн ажилтан Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинаар 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ОХУ руу нэвтэрч, 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Г.Галбадрах, Б.Галданжамц нар дээрх автомашинтайгаа Монголд буцаж ирж, Ж.Бямбацогт нь ОХУ-д үлдсэн байдаг.

Тэд хил нэвтрэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна гэж мэдүүлсэн гэдэг. Харин Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар хилээр гарсан даруйдаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнууд, мөн ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн төлөөлөлтэй уулзсан байдаг. Мөн Тэд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон, Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг албаныханд үзүүлж хилээр гарсан гэдэг. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Г.Галбадрах, Б.Галданжамц нар Монгол Улс руу нэвтрэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг үзүүлжээ. 

Харин ҮАБЗ-ийн эдгээр ажилтны хилээр нэвтрэхдээ ашигласан УОК-ын зөвшөөрлийн хоёр бичиг нь хуурамч байх магадлалтай гэдэг. Учир нь УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон, Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг тэдэнд бус, транзит тээврийн 0600 СЭА улсын дугаартай автомашинд олгосон зөвшөөрөл байсан гэдэг.

-ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУД 20 САЯ ДОЛЛАР БЭЛНЭЭР АЧИЖ ИРСЭН ҮҮ-

Хамгийн ноцтой нь, Г.Галбадрах, Б.Галданжамц нарын хилээр нэвтрэхдээ унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашиндаа 20 сая ам.доллар бэлнээр хийж оруулж ирсэн. Харин тэднийг хил дээр үүрэг гүйцэтгэж байсан албаныхан тухайн мөнгийг шалгаж саатуулах эрхгүй байсан. Учир нь тэд автомашиныхаа хаалгануудыг “ҮАБЗ” гэсэн лацаар лацадсан байсан гэдэг. Тус мэдээллээр бол манай ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсад бүртгэлгүйгээр 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн болж таардаг.

Улмаар тэд хилээр нэвтэрсэн өдрөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүрэг дэх спорт цогцолборын орчимд 0390 УНҮ улсын дугаартай “Landcruiser-200” автомашинтай хүмүүстэй уулзжээ. Гэтэл уг 0390 УНҮ улсын дугаар нь мөнгөлөг өнгийн “Lexus-470” автомашинд 2020 онд олгогдсон байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, хуурамч дугаартай автомашин гэсэн үг юм.

Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 16-ны орой 22.00 цагийн үед Г.Галбадрах, Б.Галданжамц нар хуулийн дагуу ОБЕГ-ын “Жаргалант” сувилалд тусгаарлагдсан байдаг. Харин унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашиныг нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ариутгалын багийнхан ирж ариутгажээ. Түүний дараа Г.Галбадрах, Б.Галданжамц нар автомашинаа тус сувиллын автозогсоолд байрлуулжээ. Г.Галбадрах, Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног тусгаарлагдсан байдаг. Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11.30 цагийн үед “Жаргалант” сувиллын авто зогсоолд 0125 УНҮ улсын дугаартай “Hyundai azera” маркийн автомашинтай хоёр хүн очиж, нэг нь ҮАБЗ-ийн ажилтнуудын ОХУ руу унаж яваад ирсэн, дотроо их хэмжээний ам.доллартой байсан гэх 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашиныг аваад явжээ. Тэндээс хөдөлж явсаар цаг орчмын дараа ГХЯ-ны авто бааз руу орсон гэдэг.

Харин А.Гансүх дээрх мэдээллийн мэдэгдэл хийж байв: 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө