Хөвсгөл аймагт гол руу үсэрч алга болсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймагт гол руу үсэрч алга болсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ Дэлгэрмөрөн гол руу нэг эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын алба 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б/54 настай, эрэгтэй/-ийг 05.08-ны өдрийн 08:45 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан нэг дүгээр бүлэг  Эрчим багийн Хилэнтийн гүүр” гэдэг газраас Төмөрбулаг сумын Нарийн багийн Домбо гэдэг газар хүртэл 40 км-т, хоёр дугаар бүлэг Хилэнтийн гүүрнээс Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Баян-Эрхэт гэдэг газар хүртэл 60 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 05.09-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө