Улаанбаатарт 5 градус дулаан байна

Улаанбаатарт 5 градус дулаан байна

Өнөөдөр\2022.05.10\баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 3-5 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.