БОАЖЯ: Зэрлэг ан амьтанд ээлтэй байдлаар төмөр замын хамгаалалтын торны стандартыг сайжруулана

БОАЖЯ: Зэрлэг ан амьтанд ээлтэй байдлаар төмөр замын хамгаалалтын торны стандартыг сайжруулана

БОАЖЯ-наас “Таван толгой” төмөр зам компанийн төлөөлөлтэй уулзаж төмөр замын трассын дагуу ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцах шийдвэрийг гаргав.

Цаашид БОАЖ-ын сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдах өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт байгаль, зэрлэг ан амьтанд ээлтэй байдлаар төмөр замын хамгааллын торны стандартыг сайжруулах, холбогдох хууль дүрмүүдэд өөрчлөлт оруулах чиглэл өгч ажиллахаар боллоо. 

Уулзалтын үеэр БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж: “Зэрлэг амьтны нүүдлийг хязгаарлаж болохгүй. Ан, амьтанд ээлгүй, нүүдэл, шилжилт хөдөлгөөний замуудад төмөр замын торыг буулгах байр суурьтай байгааг илэрхийлэв. Мөн зорчигч тээвэр бус, зөвхөн ачаа тээврийн зориулалттай төмөр замын бүст хамгаалалтын хашаа байх шаардлагагүй” гэв.

“Таван толгой” төмөр зам ХХК-иас төмөр замын трассын дагуу гарц, гарам байгуулан ажиллаж байгаа талаар илэрхийлсэн ч, төмөр замын хаалт, торны талаар дорвитой хариулт өгсөнгүй. Цаашид байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалах асуудлаар хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: БОАЖЯ




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө