В.Путин орон нутгийн удирдлагуудад Сибирьт гарсан ойн түймрийг унтраах даалгавар өгчээ

В.Путин орон нутгийн удирдлагуудад Сибирьт гарсан ойн түймрийг унтраах даалгавар өгчээ

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа Сибирьт гарсан ойн түймрийг унтраах даалгавар өгчээ.

2022 он гарсаар 4,000 орчим удаа ойн түймэр гарахад 270,000 гектар талбай шатсан тухай ОХУ-ын онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян энэ үеэр Путинд мэдээлсэн байна.

Путин өнгөрсөн онд гаргасан алдаагаа давтахгүй байхыг албаныханд анхааруулсан байна. 2021 онд Сибирийн хөвчид гарсан ойн түймэр нь Оросын түүхэнд хамгийн том галын гамшиг болж бүртгэгдсэн юм. 2021 онд Сибирьт 18.8 сая гектар талбайтай ой мод шатсан нь Оросын түүхэнд хамгийн том гал түймэрт тооцогддог. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сибирийн баруун хэсэгт шатаж эхэлсэн ойн түймэрт найман хүний амь үрэгдэж, 700 орчим айлын гэр орон сүйрчээ. Хүний үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас Сибирийн хөвчид жил бүр ойн түймэр гардаг болдог аж.

Эх сурвалж: CNN