Хэнтий аймагт ойн түймэр гарч 2.5 га газар шатжээ

Хэнтий аймагт ойн түймэр гарч 2.5 га газар шатжээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Зүүн Олцийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ өчигдөр /2022.05.11/  ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 05.12-ны өдрийн 00:15 цагт түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 2.5 га орчим талбай шатсан бөгөөд алба хаагчид манаж хоносон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.