Малчин Х.Зуундарь "Оргихын булгийг" өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалжээ

Малчин Х.Зуундарь "Оргихын булгийг" өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалжээ

Онгон сумын нэгдүгээр багийн малчин Х.Зуундарь "Оргихын булгийг" өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалжээ.

Нэг ч төмөр ороогүй, цэвэр модон эко хашаа бөгөөд дөрвөн сая гаруй төгрөгөөр хийлгэжээ. Тэрбээр, "Миний хувьд жил бүр гэр бүлээрээ Алтан овоондоо ирж мөргөн, Оргихын булгаараа ирж рашаанаа хүртээд явдаг. Иргэд, жуулчид булагт олон төрлийн сав суулга, гараа дүрэх зэргээр усыг бохирдуулж байгааг сүүлийн жилүүдэд ажигласан. Хэрвээ энэ хэвээр байвал ус нь бохирдож, цаашлаад ширгэж үгүй болох эрсдэлтэй болсон учир байгалиа хайрлан хамгаалах эх оронч үзлээр энэхүү хашаажуулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн.

Зөвхөн булгийн эхийг хашсан учир иргэд хашааны гадна талаас харж, дуулж хөгжөөх үйлээ хийж болно. Мөн хашаан доогуурх урсацаас хүртэнэ гэсэн үг.  Хашааг байрлуулахдаа булаг орчимд нэг ч нүх ухаж, шон суулгаагүй. Хашаагаа суурилуулаад сум орон нутагт нь албан ёсоор хүлээлгэж өгсөн. Хашааны хувьд маш бат бөх. Тиймээс цаашид иргэд  ариг гамтай хандаж, хамгийн гол нь байгаль дэлхийгээ, нутаг усаа хайрлах сэтгэлтэй байгаасай л гэж хүсмээр байна" гэжээ. 

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээ мэдээлэл