Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг үүрээр цурманд оруулжээ

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг үүрээр цурманд оруулжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах баг, “Бага сориг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 363 км, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км, Цагааннуур сумаас баруун зүгт 32 км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлага мэдээлэл өчигдөр/2022.05.13/ 22.42 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар Ренчинлхүмбэ, Цагаан нуур сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 03:40 цагт очин, ойн түймрийг 05:25 цагт цурманд оруулсан байна.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө