Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Завхан аймгийн Завханмандал сумын Олон булаг баг, “Бүрхээр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 167 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ -т тавдугаар сарын 13-ны 16:50 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 16:56 цагт цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.  




Өнөөдөр гахай өдөр

17 цагийн өмнө