ТОДРУУЛГА: Сингапурын казинод залилан хийж саатуулагдсан монголын хоёр иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа

ТОДРУУЛГА: Сингапурын казинод залилан хийж саатуулагдсан монголын хоёр иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа

Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглож, залилан хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. 

Тэгвэл энэхүү мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Монгол Улсын хоёр иргэн Сингапурт баривчлагдсан нь үнэн. Хувь хүний нууц, нэр хүндтэй холбоотой асуудал болохоор хэн гэж хүн гэдгийг нь хэлэх боломжгүй. Тэднийг казино тоглож байгаад залилан хийсэн гэх үндэслэлээр саатуулсан юм билээ. Монгол Улсын консулын газраас хэрэгт холбогдоод буй иргэддээ хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж байгаа" гэх мэдээллийг өглөө.