Намын бүлгүүд өнөөдөр хуралдсангүй

Намын бүлгүүд өнөөдөр хуралдсангүй

УИХ дахь намын бүлгүүд тов ёсоор долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг. Гэвч өнөөдөр /2026.09.28/ намын бүлгүүд хуралдсангүй.

Тодруулбал, Ардчилсан намын бүлэг ирц хүрээгүйн улмаас хуралдаагүй бол МАН-ын бүлэг мөн хуралдсангүй. Учир нь МАН-ын бүлэг хуралддаг танхимд өнөөдөр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна. Мөн зарим УИХ-ын гишүүд орон нутагт ажиллах болон гадаад томилолттой байгаа юм.