П.Сайнзориг: Допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгодог болно

П.Сайнзориг: Допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгодог болно

Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчилж байгаатай холбогдуулан хуульд ямар гол өөрчлөлтүүд орж байгаа талаар бид ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригоос тодрууллаа. Тэрбээр “Баяр, наадмын тухай хуулийг бүхэлд нь шинэчилж байна. Хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал,

  • Дөрвөөс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болно.
  • Баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Тухайлбал, тав, зургаагаас дээш давж ямар нэгэн цолонд хүрч үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгох батламжийг олгоно. Допингийн шинжилгээндээ тэнцсэн буюу допинг илрээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, цолыг олгоно. Ийм зохицуулалтууд бөхийн спортод орж байна.

Хурдан морины уралдааны хувьд унаач хүүхдийн аюулгүй байдал гол асуудал байдаг. Тэгэхээр хүүхдийн даатгал болон эд хэрэглэгдэхүүнүүдтэй холбоотой зохицуулалтуудыг хуульд оруулж байгаа. Эргээд баяр наадмын өдрүүдийн даатгал биш үсэргээ, бүсийн наадам зэрэг бүтэн жилийн даатгалтай байх, эцэг, эхийн зөвшөөрлийг авсан байх гэх мэт тодорхой өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийж байна. Мөн эрлийз, монгол морьдын асуудал бий. Цаашдаа адууны бүртгэлийг хийж, илүү боловсронгуй байдлаар явах гэх мэт зохион байгуулалтууд орж байна.

Мэдээж, баяр наадмын дөрөв дэх төрөл болж орж буй шагайн харваатай холбоотой зохицуулалтуудыг хуульд тусгасан. Мөн цаашдаа баяр наадмыг төрийн байгууллагууд зохион байгуулах гэхээсээ илүү мэргэжлийн холбоодод нь шилжүүлж өгөх асуудлуудыг энэ хуулиудад тусгасан байна” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: