Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын хөтөлбөрийг Засгийн газарт танилцуулав

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын хөтөлбөрийг Засгийн газарт танилцуулав

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллахаар болсон. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний их баяр наадмын нэр, нэршлийн талаар болон наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчийн баг болон наадмын нээлт хаалт, хүндэтгэлийн концертын хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн байна.

Үндэсний их баяр наадмын Соёл, урлагийн арга хэмжээг Соёлын яам, Соёл, урлагийн салбар хороо хариуцан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.