Уралдаанч хүүхдэд учирсан хохирлыг уяач барагдуулдаг байх үүргийг "Хүүхэд хамгаалах тухай хууль"-д орууллаа

Уралдаанч хүүхдэд учирсан хохирлыг уяач барагдуулдаг байх үүргийг "Хүүхэд хамгаалах тухай хууль"-д орууллаа

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцлээ. Энэ үеэр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ямар зохицуулалт хуулийн төсөлд оруулсныг гишүүд тодруулав. 

Гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Хүүхдийн асуудал маш онцгой. Холын зайд бага насны хүүхэд морь унаж уралддагаараа онцлог гэж Монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг. Уламжлал, хүний эрхийн тэнцвэрийг хангах тодорхой зохицуулалт оруулсан.

Тухайлбал, Хурдан морины уралдаанч хүүхдийн даатгал нь зөвхөн наадмын өдрүүдэд бус бүтэн жил үргэлжилдэг байх, эцэг эхийн бичгээр авсан зөвшөөрөлтэй байх зэргээр уяачдыг үүрэгжүүлсэн заалтуудыг оруулсан. Мөн уралдаанч хүүхдийн даатгалын асуудлаас гадна янз бүрийн байдлаар учирсан хохирлыг уяач барагдуулдаг байх үүргийг хүлээж байгаа. Зөвхөн энэ хуулиар биш Зөрчлийн хууль, Хүүхэд хамгаалах тухай хуулиудад холбогдох заалтуудыг оруулсан" гэв.