Хэнтий, Дорнод аймгуудтай хил залгаа Оросын бүс нутгуудад түймэр дэгджээ

Хэнтий, Дорнод аймгуудтай хил залгаа Оросын бүс нутгуудад түймэр дэгджээ

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын гурван дүүрэг, манай улсын Хэнтий, Дорнодтой хил залгаа Забайкальскийн хязгаар нутгаар ой хээрийн түймэр дэгджээ.

Одоогийн байдлаар түймэрт 400 гаруй га талбай өртөөд байна. Хүчтэй салхи шуурганы улмаас галыг унтраахад тун хүндрэлтэй байгаа аж. Түймрийг унтраахад нийт 237 алба хаагч ажиллаж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: Байкал Daily