Э.Бат-Үүлд холбогдох хэргийг хэлэлцэх эсэхийг УДШ энэ лхагва гарагт шийднэ

Э.Бат-Үүлд холбогдох хэргийг хэлэлцэх эсэхийг УДШ энэ лхагва гарагт шийднэ

Өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хотын дарга асан Э.Бат-Үүлд нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож байсан ч энэ дөрөвдүгээр сард түүнд холбогдох хэргийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар прокурорт буцааж, суллах шийдвэр гаргасан юм.

Тэгвэл түүний хэргийг УДШ хэлэлцэх эсэх талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурал энэ лхагва гарагт буюу тавдугаар сарын 25-ны өдөр болох аж. Хэрэв тус хурлаар Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл давж заалдах шатны шийдвэр хэвээр үлдэх бөгөөд харин хэлэлцэхээр шийдвэрлэгдвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тов гарч, анхны шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн аль нэгийг хүчинтэй болгож үлдээх юм.