"Playtime" apгa хэмжээний үеэр мансууруулах төрлийн бодис олж авсан гэх иргэнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Б.Т нь 2024 оны долдугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт "Playtime" apra хэмжээний үед "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт холбогджээ. Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.