Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэн өндрөөс унаж амиа алджээ

Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэн өндрөөс унаж амиа алджээ

Өнөөдөр /2022.05.23/ өглөө 08:00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байдаг Улсын нэгдүгээр эмнэлгийн дөрвөн давхарын цонхоор 52 настай, эрэгтэй унаж амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ.  Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, хэргийн газрын үзлэг хийсэн байна. Мөн тус иргэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, тус эмнэлгээр үйлчлүүлж яваад унасан байж магадгүй байгаа ажээ. Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.