ВИДЕО: Бамбаруушаа биеэ даах чадвартай болохоор байгальд тавьж эхийг нь олж уулзуулахыг зорьж байгаа

ВИДЕО: Бамбаруушаа биеэ даах чадвартай болохоор байгальд тавьж эхийг нь олж уулзуулахыг зорьж байгаа

Дорнод аймагт тйүмрийн улмаас эхээсээ төөрсөн хоёр сартай бамбаруушийг байгаль хамгаалагчид олж, өгсөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймрийн улмаас эхээсээ төөрч, олон хоносон хүрэн баавгайн хоёр сартай бамбаруушийг Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр НДЦГын байгаль хамгаалагч Гантөмөрийн Мөнх.-Амьдрал олжээ. Түүнийг таван цагийн турш ажигласан ч эх нь ирээгүй учир ядарч өлссөн бамбаруушийг , тус газрын хамгаалалтын захиргаа өөрийн байранд авчран  асран хамгаалж байна.

ВИДЕО:

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам түүний харьяа тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан захиргаадаас арга зүйн зөвлөгөө мэдээлэл цаг тухайд нь авч хоёр сартай бамбаруушийг тэжээж байгаа юм. Улмаар тамир тэнхээтэй болж ганцаараа бие даан амьдрах чадвартай болохоор нь  байгальд тавих аж. Түүнийг хэрхэн өсөж буй талаар НДЦГ-ын байгаль хамгаалагч Гантөмөрийн Мөнх-Амьдралтай холбогдож ярилцлаа.

-Байвгайн бамбаруушийг хэзээ, хаанаас олсон бэ?

-Халх голын түймрээс гурав хоногийн дараа Нөмрөгийн хамгаалалтын захиргааны дөрвөн алба хаагчийн хамт ойн түймрийн хохирлыг тогтоож, ан амьтан шатаж бэртсэн эсэхийг шалгахаар явж байсан юм. Ингэж явахдаа  “Дэгээ гол”-ын гүүрэн дээр ганц бамбарууш байгааг би олж хараад ажиглаж эхэлсэн.

-Бамбаруушний эхийг хайж үзсэн үү?

-Бамбаруушийг 3 цаг 50 минутад анх харснаас хойш нар жаргах хүртэл буюу 7 цаг 20 минут хүртэл эх нь ирэх эсэхийг шалгаж, ажиглаж байсан. Эх нь ирээгүй учир 6 цагийн үед хамгаалалтын захиргаа болон дарга нартаа мэдэгдэж ямар арга хэмжээ авах вэ гэж асуусан. Хамгаалалтын захиргааны дарга маань БОАЖЯ болон холбогдох албаны байгууллагад мэдэгдэж зөвлөгөө авсан. Ингээд Хамгаалалтын захиргааны дарга маань ямартай ч авчрахаас өөр арга байхгүй гэж хэлсэний үндсэн дээр  Оройн 10 цагийн үед хамгаалалтын захиргаан дээр бамбаруушаа авчраад сүү өгч, хашаанд хонуулсан.

-Бамбарууш биеийн байдал ямар байсан бэ?

-Анх очиж авахад хонхойсон их өлссөн байдалтай байсан.

-Юугаар хооллож эхлэв? Нялх учраас мэдээж ууж чадахгүй байсан байх?

-Хүний гараас хооллож чадахгүй байсан. Тиймээс би хоёр хоног хүүхэд шиг өвөр дээрээ суулгаад угжиж эхэлсэн. Гурав дахь хоногоос угжийг нь дээр байрлуулж өөрөөр нь уулгаж сургасан.

-Одоо юу юу өгч байгаа вэ?  Хэр хэмжээтэй хоол идэж байна?  

-Нэг удаа 500 граммар 3-4 цагийн зайтай сүү өгч байгаа. Мөн өдөрт хоёр алим, нэг халбага зөгийн бал өгч байгаа. Мөн  молоко сүүнд нь найруулахдаа 10 хувьд нь ус хийж шингэлээд чихэрлэг болгож өгдөг.

-Бамбаруушны хоолны зардал нь өдөрт хэд болдог вэ?

-Манай алба хаагчдын сэтгэлээрээ өөрсдөө авч ирдэг юм аа. Өдөрт ирэхдээ нэг 2,3 литр сүү, алим, молоко зэргийг авчирч Төрхүүд маань өгдөг.

-Бамбаруушаа тэжээхдээ хаанаас зөвлөгөө авч байгаа вэ?

-МУИС-ын доктор, профессор н.Сумъяа болон Хөвсгөлийн байгаль хамгаалагчдаас зөвлөгөө авч хоол тэжээл, орчны байдалд нь анхаарал тавьдаг.

-Бамбаруушаа хэдэн сар хүртэл өсгөх вэ? Байгальд нь тавих уу?

-Биеэ дааж амьдрах чадвартай болохоор нь байгальд нь тавина одоогийн байдлаар ирэх найман сард тавих талаар ярилцаж байгаа. Гэхдээ биеийн байдал, өсөлт зэргийг харж холбогдох байгууллагуудтай нь зөвлөлдөж байж болно.

-Нөмрөгийн Дархан Цаазат Газрын бүс нутагтаа тавих уу? Байгальд тавиад ажиглалт хийх үү?

-Эх нь байж болох бүс нутагт тавьж эхтэй нь уулзуулахыг зорьж байгаа. Эхний ээлжид ямартай ч 10 гаруй хоног ажиглана.

-Бамбаруушаа “Төрхүү” гэж дуудаад байсан шүү дээ. Энэ нэрийг хэн өгсөн бэ?

-Төрхүү гэдэг нэрийг хамгаалалтын захиргааны алба хаагчид өгсөн. Төрийн хамгаалалтад орсон болхоор Төр гээд эр бамбарууш учир хүү гэсэн утгаар Төрхүү гэдэг нэр өгсөн.