СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи хэрэглэсэн үедээ 16 настай хүүхдэд жолоо шилжүүлсний улмаас хоёр хүний амь нас хохирчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи хэрэглэсэн үедээ 16 настай хүүхдэд жолоо шилжүүлсний улмаас хоёр хүний амь нас хохирчээ

Энэ сарын 22 өдөр буюу өчигдөр Баянхонгор аймаг Галуут сумын нутагт “Toyota Prius-11" маркийн машин онхолдож, хоёр хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ноцтой осол гарчээ. 

Ослын улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан 16 настай, эрэгтэй “М”, зорчигч тус аймгийн Баянхонгор суманд оршин суух 46 настай, эрэгтэй “Э” нарын амь нас хохирсон байна. Мөн зорчигч 2-12 насны 3 хүүхэд, 37-68 насны 2 нийт 5 хүн гэмтсэн байна.Тээврийн хэрэгслийг жолоодож байсан М нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан аж. Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө