"Барилга бариулахгүй” гэж Д.Цогтбаатар нарын амлалт өгч сонгогдсон СБД-ийн газарт “Сонгууль дууссан тул” барилга барихаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/
Тэгвэл Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд орон сууцны барилгын дэргэдэх жижиг талбайд таван давхар барилга барих зөвшөөрөл олгоод байсныг өнөөдөр /2022.05.23/ цуцалсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа, "Хотын дарга Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Юнескогийн гудамжинд эхэлсэн барилгын ажлыг зогсоож, "А" даалгавар, барилгын ажил эхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо. Хотод тоглоомын талбай, явган хүний зам, ногоон байгууламж хэрэгтэй байна" гэж мэдэгдлээ.
#Хот✅ #ХотынДаргынШийдвэр? #ТоглоомынТалбай?
— Дэмбэрэлцэрэн Мөнх-Эрдэнэ (@MunkhErdene81) May 23, 2022
Хотын дарга СБД, 1-р хороо, Юнескогийн гудамжинд эхэлсэн барилгын ажлыг зогсоож, "А" даалгавар, барилгын ажил эхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Хотод тоглоомын талбай, явган хүний зам, ногоон байгууламж хэрэгтэй байна! ??? pic.twitter.com/r2iL8xW26R