"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид өнгөрсөн амралтын өдөр Эгийн голыг гаталж яваад осолдсон гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 11 ажилчин Эгийн голын нэг эргээс нөгөө эрэг рүү завиар гарч явахад шланг усанд унаж, шлангыг авахаар 36 настай, эрэгтэй “Ц” гэгч нь тус гол руу орсон ч гарч ирээгүй байна. Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
