ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялмаг асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т, Мандал сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, мөн тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын “Өгөөж хараа” ХХК, “Түмэндэлай” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.