Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглож, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл Д.Баярмагнайд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 26-ны өдөр товлогджээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/ Харин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар нь тус хэрэгт холбогдсон хэмээж байсан ч мөрдөн байцаалтын шатнаас хэрэгт холбогдолгүй гэж үзээд буцаасан талаар эх сурвалж мэдээлэв.
