СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоолойг нь суран тэлээгээр оосорлон мотоциклоор чирч, амийг нь хөнөөхийг завдсан этгээдэд дөрвөн жилийн ял оноов

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоолойг нь суран тэлээгээр оосорлон мотоциклоор чирч, амийг нь хөнөөхийг завдсан этгээдэд дөрвөн жилийн ял оноов

Одоогоос гурван жилийн өмнө Булган аймгийн нутаг дэвсгэрт иргэн Э, С нар бусдын хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж мотоциклын араас уяж чирсэн хэргийг саяхан шүүхээр шийдвэрлэж хорих ял оноожээ.

Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт хамт архидан согтуурч байх үедээ нэгнийгээ бүлэглэн алахыг завдсан онц ноцтой хэрэг гарсан байна. Тус өдөр таарамжгүй харилцаа үүсгэж маргалдах явцдаа иргэн Г-ийн хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж мотоциклын араас уяж эхлээд 20-30 метр газар чирч дараа нь Э, С нар  “наадахыг чинь гүйцээчихье, бид хоёрт гай болно” хэмээн ярилцан дахин хоолойгоор нь оосорлон 8-9 метр чирсэн аж.

Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хоёр этгээдэд “амьд явах эрхэд халдаж алахыг завдсан гэм буруутай” болохыг тогтоож Э-г дөрвөн жилийн хугацаагаар С-г хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтжээ.