Хүчирхийлэлд өртсөн Монгол эмэгтэйд БНСУ-ын цагдаа нар тусламж үзүүлэлгүй, иммигрэйшнд “тушаажээ”

Хүчирхийлэлд өртсөн Монгол эмэгтэйд БНСУ-ын цагдаа нар тусламж үзүүлэлгүй, иммигрэйшнд “тушаажээ”

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажиллаж, амьдардаг Монгол эмэгтэйг хамт ажилладаг Солонгос иргэн хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ.

Бүсгүй тухайн үед эсэргүүцэж, зугтахыг оролдох үед Солонгос иргэн толгой руу нь хэд хэдэн удаа хүчтэй цохисон байна. Үүгээр ч зогсохгүй бүсгүйг зодсоны дараа өөрөө түрүүлж цагдаа дууджээ. Ингээд цагдаа нар хүчирхийлэлд өртсөн бүсгүйг гавлаж, эмнэлгийн тусламж үзүүлэлгүй шууд иммигрэйшнд аваачсан байна. Улмаар иммегрейшн бүсгүйд 30 хоногийн гарах хугацаа өгч, тухайн өдөр нь суллажээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч бүсгүй толгойдоо бэртэл авсан бөгөөд одоо эмнэлэгт үзүүлж, тусламж үйлчилгээ авч байгаа аж.