Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулжээ

Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулжээ

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн Ялмаг асгатын-Ам гэдэг газар  ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, мөн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Мандал сумын “Өгөөж хараа” ХХК, “Түмэндалай” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж тавдугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагт цурамд оруулсан байна.

Эх сурвалж: ОБЕГ