ШУУРХАЙ: Иргэн Э.Одбаярын гэр рүү "нүүрээ далдалсан" этгээдүүд чулуу шидэж, халдлага үйлдээд зугтжээ

ШУУРХАЙ: Иргэн Э.Одбаярын гэр рүү "нүүрээ далдалсан" этгээдүүд чулуу шидэж, халдлага үйлдээд зугтжээ

Иргэн Э.Одбаяр нарын хүмүүс долоо хоног бүрийн Бямба гарагт “Дайныг эсэргүүцсэн” жагсаалыг Монголд суугаа ОХУ-ын элчин сайдын яамны урд хийж буй.

Тэгвэл өнгөрөгч шөнө 03:00 цагийн орчимд иргэн Э.Одбаярын гэрийн цонх болон тагт руу нүүрээ далдалсан хоёр хүн том хэмжээтэй чулуу шидээд, хэргийн газраас зугтаасан хэрэг гарчээ. Тодруулбал, тус этгээдүүдийн шидсэн чулууны нэг нь Э.Одбаярын гэр дотор, нөгөө нь тагтны хэсэгт унасан байжээ. Харин тус хэрэг явдал болсон газарт Э.Одбаярын бага насны хүүхдүүд унтаж байсан гэх мэдээлэл байна.

Иймд дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон шинжээчийн баг хэргийн газарт очиж үзлэг хийжээ. Ингээд тус хэргийг үйлдсэн хоёр хүнийг эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа аж.

Дээрх хэрэг явдал нь “Дайныг эсэргүүцсэн” жагсаалтай холбоотой байж болзошгүй гэх эх сурвалжууд байна. Учир нь бямба гараг бүрийн жагсаалын үеэр зохион байгуулалттай байж болзошгүй иргэд жагсагчид дээр ирж, "Монгол бензингүй болно, энэ хүмүүсийг хөөж явуул" зэргээр маргаан гаргахыг оролддог байна. Мөн жагсаалд оролцсон иргэд рүү сүрдүүлэг дайралтууд мессэж болон бусад хэлбэрээр их ирэх болжээ.

Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хийжээ. 2022.05.25. Эх сурвалж: Twiitter.com