“Цахилгаан мотоцикл”-той автозамын хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүдийг цагдаа зогсоож, зөвлөмж өгч байна

“Цахилгаан мотоцикл”-той автозамын хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүдийг цагдаа зогсоож, зөвлөмж өгч байна

Сүүлийн үед цахилгаан мотоцикл буюу “Sur Ron bike”-ийг ЕБС-ийн хүүхдүүд унаж нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар бид холбогдох албанаас тодрууллаа.

Холбогдох албанаас цахилгаан мотоцикл унаж замын хөдөлгөөнд зорчиж буй насанд хүрээгүй иргэдийг зогсоож заавар зөвлөмжийг өгч ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхдүүд унадаг дугуйн төрлийн хэрэгслээр зорчихдоо эцэг эх, асран хамгаалагчийн хяналтад 10 км цагийн хурдаас хэтрэхгүй зөвхөн унадаг дугуйн зам дээр зорчино гэж заасан байдаг бол 10-16 насны хүүхдүүд унадаг дугуйн төрлийн тээврийн хэрэгслийг зөвхөн унадаг дугуйн зам дээр харин 16-аас дээш насныхан замын хөдөлгөөний зорчих хэсгийн баруун талаар зорчиж болно гэж заасан байдаг аж.

Иймд насанд хүрээгүй хүүхдийг унадаг дугуй болон цахилгаан мотоциклыг унахдаа зориулалтын газар болон дүрмийн дагуу насны ангиллаар унах талаар зөвлөмж өгөн ажиллаж байгаа гэв. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө